“Marvel” кино студийн 25 дахь бүтээл “Box Office”-ийг тэргүүлсээр байна

“Shang-Chi and the Legend of the Ten Rings” кино “Box Office”-ийн жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо дараалан тэргүүлжээ. “Marvel”-ийн анхны Ази гаралтай супер баатрын тухай кино нь энэ долоо хоногт 21.7 сая ам.долларын ашиг орлого олжсон байна. Түүнчлэн одоогийн байдлаар АНУ, Канадын зах зээлээс 176.9 сая ам.долларын орлого олсны зэрэгцээ дэлхий даяар 320.6 сая ам.долларын ашиг орлого олжээ. Уг кино цар тахал дэгдсэнээс хойш нээлтээ хийсэн кинонуудаас орлогоороо хоёрдугаарт бичигдэж байгаа талаар “Comscore” судалгааны фирмийн мэдээлэлд дурджээ. “Shang-Chi and the Legend of the Ten Rings” “Marvel” кино студийн 25 дахь кино юм. Дестин Даниэль Креттоны найруулсан тус кинонд Хятад-Канад гаралтай жүжигчин Симу … Continue reading “Marvel” кино студийн 25 дахь бүтээл “Box Office”-ийг тэргүүлсээр байна